Powered by RND
PodcastsEconomía y empresaХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт

ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт

Uka Tumur
ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт
Último episodio

Episodios disponibles

5 de 68
  • Looser -үүдийн Гаргадаг Нийтлэг Алдаа
    Надруу Мэссэж Бичээрэй!Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалуудLooser-үүдийн хийдгийг хийвэл Looser болно. "Looser" гэдэг үг англиар "сул, сул дорой хүн" гэсэн утгатай. Энэ нь тодорхой зорилгогүй, амжилтгүй, зориггүй, өөртөө итгэлгүй, эсвэл амжилтанд хүрэхийн төлөө хичээдэггүй, өөрийнхөө сайн сайхны төлөө хичээдэггүй хүнийг хэлэхэд хэрэглэдэг үг юм.Тэр ч утгаараа энэ үгийг ярианы хэллэгэнд ихэвчлэн доромжлох үг болгон хэрэглэдэг.Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол Looser-үүдийн гаргадаг нийтлэг алдаа -наас суралцаж эдгээр алдааг гаргахгүй байх нь чухал. Үүнд би 9 нийтлэг алдааг оруулж байна.Хийхэд амархан гэж бодсоноо сонгож хийдэг. - Хэрвээ та байсан бол энэ 2 замын альныг нь сонгох байсан бэ. Бартаа багатай замыг сонгох уу эсвэл бартаа ихтэй замыг сонгох уу? Мэдээж зовох дуртай хүн гэж байдаггүй. Хүн бүр амгалан амьдралд дуртай. Тийм болохоор ихэнх хүмүүс зовлон багатай, бартаагүй өдөр тутам явдаг, аль хэдийн мэддэг замаа сонгодог. Зовлон багатай зам гэж ямар замыг хэлж байна вэ гэвэл өдөр болгон явдаг аль хэдийн мэддэг зам өөрөөр хэлбэл өдөр болгон хийдэг аль хэдийн мэддэг зүйлээ дахин дахин давтаж хийхийг хэлнэ. Ийм замаар яваад байвал бид шинэ юм үзэхгүй, шинэ боломж олж харахгүй, өөрийгөө огт сорихгүй гэсэн үг. Харин өмнө явж үзээгүй шинэ замаар явахад шинэ хүмүүстэй таарна, шинэ газрууд үзнэ, шинэ боломжууд гарч ирнэ, шинэ туршлага сууна, саад бэрхшээлтэй учирна. Саад бэрхшээлээ даван туулснаар өсч хөгжинө. Хэрвээ таны сонгосон зам таныг амжилтанд хүргэхгүй байвал та явах замаа өөрчлөөрэй. Нэг замаар яваад байвал нэг л газраа очино. Хийдэг юмаа хийгээд байвал өөрчлөлт гарахгүй учраас Looser -үүдийн сонгодог бартаагүй замыг бүү сонгоорой.Бүгдийг үрэн таран хийдэг. - Танд ур чадвар байна уу? Танд авьяас байна уу?Танд цаг зав байна уу? Танд зорилго, түүндээ хүрэх төлөвлөгөө байна уу? Ихэнх хүмүүс өөрийнхөө мэдлэг, ур чадвар, авьяас, эрч хүчээ бүрэн ашиглахгүй үрэн таран хийдэг. Ихэнх хүмүүст төлөвлөгөө байдаггүй болохоор юу хийхээ мэдэхгүй өдрийг зүгээр л идэж уугаад, телевизор үзэж, ойр зуурхан зүйлийг хийж цагаа бүрэн ашиглаж чадахгүй үрэн таран хийдэг. Өдөр тутмын ойр зуурхан зүйлийг хүн бүр хийж чадна, гэхдээ дандаа хийгээд байвал амжилтанд хүрэхгүй. Бид гол ажлаа хийхгүй хойшлуулха санаатай байдаг яг үүнтэй адилхан идэж уух, наргих, телевиз үзэх цагаа бид хойшлуулж болох уу гэвэл болно. За тэгэхээр өөрийгөө дайчлах 2 арга бий. - Төлөвлөгөө гаргаж төлдөвлөгөөнийхөө дагуу ажиллах. - Хэрвээ та төлөвлөгөө гаргадаг хүн биш бол өөрийнхөө дотор хүнийг сонсож өөрийнхөө хамгийн их хийхийг хүссэн юмаа ар араас нь хийх. Хийхдээ урам зоригтой эрч хүчтэй сэтгэл хангалун хийх нь чухал.Үргэлжлүүлэн уншихХҮС. ХИЙ. ХҮР.УКА ТӨМӨРИЙН ХАМТ
    --------  
    10:07
  • Бизнес Бол Өөрчлөлтийг Авчрах Хүчирхэг Хэрэгсэл
    Надруу Мэссэж Бичээрэй!Бизнес Бол Өөрчлөлтийг Авчрах Хүчирхэг Хэрэгсэл юмХэрвээ та бизнесээ эхлүүлэх гээд эхлүүлж чадахгүй, яг юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа бол би таныг ТРАФИК сургалтандаа урьж байна. Энэ сургалтанд сууснаар өнөөдрөөс эхэлж бизнес брэндээ бусдад таниулж олны танил болж интернэт, сошиал медиагаас боломжит худалдан авагчдыг бүрдүүлж мөнгө хийх аяндаа гарах болно. Та үнэхээр бизнестэй болох хүсэлтэй бол өнөөдрөөс үйлдэл хийж эхлээрэй. Тэгэхгүй тархиндаа хадгалаад яваад байвал бид хадгалсан хэвээр яваад л байх болно. Нэг л мэдэхэд хэдэн сар, хэдэн жил өнгөрдөг. Тиймээс өнөөдрөөс арга хэмжээ авч эхлээрэй. Яаж гэдгийг би танд зааж өгье! Дараахь холбоос дээр дарна уу! 👉 https://www.ukatumur.com/traffic/ Tа өөрийн бизнесээ эхлүүлэх гээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол өнөөдрийн энэ бичлэг жаахан ч гэсэн хүч өгөх байх гэж бодож байна. Энэ бичвэр дээр яагаад бизнес өөрчлөлт авчрах хүчирхэг хэрэгсэл болдог талаар ярихыг хүслээ.Бизнес бол өөрчлөлтийг авчрах хүчирхэг хэрэгсэл гэж үзэх нь орчин үед улам бүр нэмэгдэж байна. Бизнес нь зөвхөн орлого олох нэг арга зам биш, хувь хүний амьдралыг сайжруулах төдийгүй олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх хүчтэй механизм юм. Ялангуяа жижиг, дунд бизнесүүд орон нутгийн эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлдэг бол томоохон бизнесүүд улс орны хэмжээнд хувь нэмрээ оруулдаг.Бизнесийн тусламжтайгаар та зөвхөн өөрийн амьдралыг сайжруулаад зогсохгүй олон хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна!Бизнес яагаад өөрчлөлтийг авчирдаг вэ?Бизнес эрхлэгчид зах зээлд шинэ санаануудыг нэвтрүүлэх замаар хүмүүсийн амьдралын хэв маяг, дадал зуршилд нөлөөлдөг. Жишээлбэл: Технологийн бизнесүүд жишээ нь, интернет худалдаа, утасны аппликейшн, хиймэл оюун ухаан зэрэг шинэчлэлүүдийг нэвтрүүлж, хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, амьдралыг илүү хялбар болгох шийдлүүдийг санал болгох жишээтэй.Хэрэв та хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц бүтээгдэхүүн, эсвэл ажлыг хялбарчлах, цагаа үр дүнтэй ашиглах боломж олгох үйлчилгээ санал болговол бусад хүмүүсийн амьдралыг өөрчилж, сайжруулах болно. Хүмүүс таны бүтээгдэхүүнээс ашиг тус хүртэн, амьдралаа илүү зохион байгуулалттай, хэмнэлттэй байлгахаас гадна хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхэд ч хувь нэмэр болно гэдэг талаас нь бас бодоод үзээрэй.Бизнес эрхлэх нь хүмүүсийг ажилтай болгож, орлоготой байхад тусалдаг. Энэ нь зөвхөн нэг хүний амьдралыг өөрчлөөд зогсохгүй, гэр бүл, орон нутгийн хэмжээнд ч эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг. Бизнесүүд амжилттай хөгжих тусам олон хүнд ажил олгож, нийгэмд тогтвортой байдлыг авчирдаг. Түүнчлэн, ажилтнууд ур чадвараа хөгжүүлж, туршлага хуримтлуулж, цаашид өөрсдийн карьерыг бас өсгөх боломжтойШинэ бизнесүүд бий болсноор бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, худалдааны урсгал өсдөг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг өдөөж, улсын болон олон улсын хэмжээнд орлогын эх үүсвэр болдог. Бизнесийн өсөлт эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, улс орны хөгжилд чухал ач холбогдолтой.Бизнесүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг зорьдог. Байгаль орчны асуудлууд, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын хүртээмж гэх мэт олон асуудлуудыг шийдвэрлэхэд бизнесүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь нийгэмд сайнаар нөлөөлөх хүчтэй.Бизнес эхлүүлэх нь хувь хүний өсөлт, хөгжлийг дэмждэг. Бизнес эрхлэгчид өөрсдийн ур чадвар, мэдлэгээ сайжруулж, хувь хүний хариуцлага, сахилга батад суралцдаг. Бизнес эрхлэгчид зорилгоо биелүүлэхийн төлөө тасралтгүй хичээж, сорилтуудыг даван туулж, өөрсдийн итгэл үнэмшлийг дээшлүүлдэг.
    --------  
    7:07
  • Жин Өргөх Яагаад Чухал Вэ?
    Надруу Мэссэж Бичээрэй! СУПЕР 6 онлайн сургалт –Та 30 хоногийн дотор хэвлийн өөхөө шатааж, туранхай, хүчтэй, чангарсан, тодорсон хэвлийн булчинтай болохыг хүсэж байна уу? Миний хамгийн үр дүнтэй дасгалуудыг дагаж, богино хугацаанд жингээ хасаж, биеийн хэлбэрээ өөрчлөх боломжийг "Супер 6" онлайн сургалт танд олгож байна!📌 **Сургалтын онцлог**:- Хялбар мөртлөө маш үр дүнтэй дасгалууд- Өдөр бүрийн 15-20-хон минутын дасгалууд- Хүссэн үедээ хаанаас ч оролцох боломжтойӨнөөдөр эхэлснээр та 30 хоногийн дараа өөрийгөө толинд хараад бахархах болно. СУПЕР 6 бол таны хүсэж буй биеийг бүтээх хамгийн хурдан, аюулгүй арга зам юм. Хамгийн чухал нь, та ганцаараа биш, би таныг дэмжиж хамт байх болно.------Өнөөдрийн дугаарт: Жин өргөх яагаад чухал вэ? Жин өргөх дасгал нь эрүүл мэнд, хүч чадлыг нэмэгдүүлдэг. Залуу байхад жин өргөх шаардлагагүй юм шиг санагддаг. Гэхдээ нас явахад жин зайлшгүй өргөх хэрэгтэйг би өөр дээрээ маш сайн мэдэрсэн учраас өнөөдрийнхөө энэ нийтлэлийг танд хүргэж байгаадаа баяртай байна. Жин өргөж эхлэхэд аль ч насанд тохиромжтой. Та 16 настай байж болно, 40 настай байж болно, 70 настай ч байж болно. Хэзээ ч оройтохгүй!Энэ дугаарт дараахь сэдвүүдийг багтаасан байгаа. - Жин өргөх яагаад чухал вэ? - Жин өргөхгүй бол яах вэ? - Жин өргөхөд шууд хэрэгжүүлж болох 5 зөвлөгөө: - Жин өргөхдөө анхаарах зүйлс: - Жин өргөх дасгалыг өөр дасгалаар орлуулж болох уу? - Дасгал Хийх Тухай Урмын Үгс - Дасгал хийхдээ өөрийгөө зоригжуулахад туслах 5 Амжилтын ТарниВэбсайт дээр унших: Энд дарна уу!
    --------  
    22:12
  • Борлуулалтаа Өсгөхийг Хүсэж Байна Уу?
    Надруу Мэссэж Бичээрэй!>>>Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.>>>>1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ?Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд  Борлуулалтаа Өсгөхийг Хүсэж Байна Уу?Амжилттай бизнес эрхлэхэд хамгийн чухал зүйл бол мэдээж борлуулалт байдаг. Борлуулалтын өсөлт нь бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл юм. Тиймээс илүү борлуулалт хийхийн тулд бид худалдан авагчид, үйлчлүүлэгчдээсээ асуулт сайн асууж байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс асуухаас эмээдэг харин та үүнээс айх хэрэггүй. Энэ нийтлэлээс та:1. Хүмүүсээс асуухын ач холбогдол. - Борлуулалт хийхэд ямар ач холбогдолтой вэ? - Бизнесийн амжилтад хэрхэн нөлөөлдөг вэ?2. Хүмүүсээс яг яаж зөв асуух вэ?3. Жишээ 5 асуулт орууллаа. Хүмүүсээс асуухын ач холбогдолХудалдан авагчдаасаа асуух нь тэдний хэрэгцээ, хүсэлтийг илүү сайн ойлгож, тэдний асуудлыг шийдвэрлэх, шаардлагыг хангахад тусална. Мөн үйлчлүүлэгчдэд таалагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхэд тусалж, хоорондын итгэлцлийг нэмэгдүүлнэ.Итгэлцэл нь удаан хугацааны амжилт олох, тогтвортой борлуулалт хийх, дахин худалдан авалт хийх боломжийг нэмэгдүүлдэг. За асууснаар одоогийн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, хүсэлтийг илүү сайн ойлгох боломжтойгоос гадна шинээр орж ирж байгаа үйлчлүүлэгчидтэйгээ танилцахад бас тусалдаг.Асууснаар илэн далангүй, нээлттэй харилцаа үүснэ. Ингэснээр худалдан авагчдад танай бизнесийн үнэнч шударгабайдлыг харуулдаг.Мөн асууснаар өөрсдийн алдаа, дутагдлыг олж харах, ойлгож, суралцах боломжийг олгодог.Асууснаар худалдан авагчдын айдас, эргэлзээг нь багасгахад тусалдаг. Айдас эргэлзээг нь багасгаснаар худалдан авах шийдвэр гаргахад тусалдаг.Худалдан авагчдаасаа асуулт асууж, зөвлөгөө өгөх нь өөрсдийгөө илүү мэргэжлийн түвшинд харагдуулж, худалдан авагчидынхаа хүндэтгэлийг хүлээдэг.Хүмүүсээс хэрхэн зөв асуух вэ? Үргэлжлүүлэх
    --------  
    6:41
  • Бид Яагаад Нэг Газраа Гацдаг Вэ?
    Надруу Мэссэж Бичээрэй!Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …Танд урагшлахгүй, нэг газраа гацаад байгаа мэт мэдрэмж төрж байна уу? Энэ нь сэтгэл санааны, карьерын, эсвэл хувийн амжилтын аль ч талбарт тохиолдож болно.Бидний амьдралд заримдаа нэг газраа гацах үе гардаг бөгөөд энэ нь олон шалтгаантай байж болно. Энэ шалтгаанууд нь өөртөө итгэлгүй байдал, айдас, зорилго тодорхой биш байх, хэт их мэдээлэлд дарагдах зэрэгтэй холбоотой байж болно. Ийм нөхцөл байдалд бид өөрсдийгөө хөгжүүлж, ахиц дэвшил гаргахад саад болж буй хүчин зүйлсийг ойлгон даван туулах нь чухал. Энэ бичвэр дээр бид яагаад нэг газраа гацдагийг үзэж, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай үзэх болно.Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …Бид яагаад нэг газраа гацдаг вэ?Айдас ба эргэлзээнээс болдог: Шинэ сорилтуудтай нүүр тулах үед бидэнд айдас, эргэлзээ төрж, урагшлах эрч хүчгүй болдог.Зорилго тодорхой бус байх: Хэрэв зорилго тодорхой биш байвал хаашаа явахаа мэдэхгүй, нэг газраа гацдаг.Тогтсон зуршил: Бид өдөр бүр адилхан зүйлсийг хийдэг зуршилд орсон байдаг. Энэ нь биднийг өөрчлөлт хийхээс сэргийлж, нэг газраа гацахад хүргэдэг.Зохион байгуулалт муу: Цагийн менежмент, ажлын төлөвлөгөө муу байх нь ажлаа үр дүнтэй хийхэд саад болдог.Өөртөө итгэлгүй байх: Өөртөө итгэлгүй байвал шийдвэр гаргахад, шинэ зүйл туршихад бэрхшээлтэй тулгарна.Тэвчээргүй байх: Түргэн үр дүнд хүрэхийг хүсч, тэвчээр алдагдвал урам хугарч, шантардаг.Нэг газраасаа гарч урагшлахад юу хийх вэ?Айдсаа даван туулах: Айдас, эргэлзээгээ таньж мэдээд, тэдгээрийг даван туулах арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Айдсаа даван туулах нь амжилтанд хүрэхэд чухал алхам болдог. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь эхлээд айдсаа даван туулж сурсан байдаг. Өөрөөр хэлбэл айдсаа даван туулсан учраас амжилтанд хүрдэг. Хэрхэн айдсаа даван туулж болохыг одоо жишээгээр тайлбарлая:Жишээ 1: Олны өмнө ярих айдсаа даван туулах тухайОлны өмнө ярих айдас нь олон хүнд байдаг нийтлэг айдас юм. Энэ нь сургууль дээр танилцуулга хийх, ажлын хурлын үеэр ярих, эсвэл олон нийтийн өмнө үг хэлэх үед илэрч болно.Эхний алхам: Айдсаа хүлээн зөвшөөрөхАйдсаа даван туулахын тулд эхлээд айдсаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олны өмнө ярихаас айж байгаагаа ойлгох нь хамгийн эхний алхам юм. Хоёр дахь алхам: Маш сайн бэлтгэл хийхБэлтгэл сайн хийснээр таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хэрэв та танилцуулга хийх гэж байгаа бол маш сайн урьдчилан бэлтгэж, дасгал сургуулилт хийх нь зүйтэй. Гэртээ ганцаараа толины өмнө (Би энэ аргыг их хэрэглэдэг байсан)эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ давтлага хийж болно. Гурав дахь алхам: Жижиг алхмуудаар эхлэхОлны өмнө ярихаас айж байгаа бол эхлээд цөөхөн хүний өмнө ярих дасгал хийгээрэй. Цөөхөн хүний өмнө ярих нь олон хүний өмнө ярихад илүү хялбар болгоно.Дөрөв дэх алхам: Өөрийгөө урамшуулахБага багаар ахиц гаргах бүрдээ өөрийгөө урамшуулаарай. Жишээлбэл, та амжилттайгаар цөөхөн хүний өмнө ярих үед өөрийгөө шагнаж, урамшуулах зүйл хийнэ.Тав дахь алхам: Сөрөг бодлыг эерэг болгон хувиргахСөрөг бодол таны айдсыг нэмэгдүүлдэг. "Би чадахгүй" гэж бодохын оронд "Би чадна" гэж бодож, өөрийгөө эерэгээр сэдэлжүүлэх. Эерэг бодол таны айдсыг багасгаж, итгэлийг нэмэгдүүлж, урам зориг өгнөАйдсаа хүлээн зөвшөөрч, бэлтгэл хийж, жижиг алхмуудаар эхэлж, өөрийгөө урамшуулж, эерэг бодлоор өөрийгөө сэдэлжүүлэх нь таны амжилтын түлхүүр юм. Үргэлжлүүлэх
    --------  
    26:19

Más podcasts de Economía y empresa

Acerca de ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт

Та энэ подкастаас оюун ухаан, бие махбодь, зүрх сэтгэлээ хамтад нь тууштай хөгжүүлж, Бизнес, Фитнесс, Хувийн амжилтанд хүрэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө, арга барилуудаас суралцах болно.
Sitio web del podcast

Escucha ХҮС. ХИЙ. ХҮР. - Ука Төмөрийн Хамт, Dimes y Billetes y muchos más podcasts de todo el mundo con la aplicación de radio.net

Descarga la app gratuita: radio.net

  • Añadir radios y podcasts a favoritos
  • Transmisión por Wi-Fi y Bluetooth
  • Carplay & Android Auto compatible
  • Muchas otras funciones de la app
Aplicaciones
Redes sociales
v7.23.11 | © 2007-2025 radio.de GmbH
Generated: 11/10/2025 - 2:35:38 PM